Улсын эмнэлэгт цаг аваад тухайн товлолт хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.
Тодруулбал, эмнэлэгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна.
Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж. Гэхдээ торгуулийн дүн хасагдсан ч ЭМД-ын сангаас иргэнд олгох тусламж үйлчилгээний зардал суутгагдахгүй, бүрэн дүнгээр олгогдоно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.
Иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.
Үүнээс гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
Наркологийн эмнэлэг- 70173985
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
Амбулатори-70150056, 70150058
Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493