ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Селена Гомез: Нүүрээ угаахгүй унтах дургүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-28

Дуучин, жүжигчин Селена Гомез инстаграмм хуудас, сошиал медиа дахь дагагчдынхаа тоогоор залуу оддыг ардаа хол хаядаг нэгэн. Үргэлж л цахим хуудсаа хөөрхөн царай, үзэсгэлэнт төрхөөрөө чимдэг түүнийг гоо сайхандаа хэрхэн анхаардаг талаар шүтэн бишрэгчид нь сонирхож байсан нь гарцаагүй.  Тэгвэл энэ удаа бүсгүй өдрийн дэглэм, арьсандаа хэрхэн анхаардаг талаарх ярилцлагыг өрнүүлжээ.

-Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ. Энэ асуултаас ярилцлагаа эхлэе?

-Өглөө 10.00 цаг өнгөртөл унтаж үзээгүй юм байна. Өмнөх орой нь найзуудтайгаа гадуур гарсан, эсвэл амралтын өдөр биш л бол шүү дээ. Миний нэг өдөр иймэрхүү л эхэлдэг. Боссоныхоо дараа өглөөний  дасгалаа  хийнэ. Мөн надад өглөө бүр хийдэг гурван зуршил байдаг юм. Эхлээд нүүрээ угаагаад,  дараа нь хөгжим сонсонгоо  бага зэргийн  чийгшүүлэгч нүүрэндээ түрхдэг.

Миний арьс маш тослог.  Өдөр бүр иддэг тусгай хоол гэж байдаггүй. Өдөр бүр өөр өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн бэлтгэж хэрэглэхийг  эрхэмлэдэг. Харин өдрийн төгсгөлд нүүрээ заавал угаадаг. Нүүрээ угаахгүй унтах дургүй. Ер нь багаасаа хэвшсэн зуршил байгаа юм. Жаахан байхдаа үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Гэхдээ одоо бол миний өдрийн хэмнэлийн нэгээхэн хэсэг. Унтахдаа мөн л намуухан хөгжим сонсдог.

-Үсэндээ яаж анхаардаг вэ?

-Үсээ өдөр бүр угаагаад байдаггүй. Их угаах нь үсийг гэмтээх муу талтай.  Миний зарим  найзууд үсээ угаахгүйгээр хоёр ч хонож чаддаггүй.  Харин миний үс шингэн болохоор бохирдохгүй  бол үсээ тэднээс олон өдөр угаахгүй байж чадна. Эцэг, эхээс заяасан нэг сайн тал юм даа.  Гурав дахь өдрөөс үс илүү шулуун  маш гоё болж эхэлдэг. Сайн  чанарын бүтээгдэхүүн гэсэн үг. Хачин санагдаж магадгүй л юм.  Харин дөрөв дэх өдөр нь заавал үсээ угаах хэрэгтэй дээ. Би хуурай үсэнд зориулсан шампунь хэрэглэдэг. Энэ нь үсний чийгшлийг тэнцвэржүүлэхэд тусалдаг юм.

-Үсэндээ зориулан тусгай­­лан хэрэглэдэг бүтээгдэхүүн байдаг бол манай уншигчдад сонирхуулаач?

-Аялан тоглолтын үеэр Pantene Pro-V Airspray Hair Spray-ыг заавал авч явдаг.  Миний үсийг гэрэлтсэн өнгөлөг болгохоос гадна хөвсгөр зөөлөн болгодог. Тиймээс тайзан дээр чөлөөтэй  явж, үсээ гараараа янзлахад ямар нэг асуудал үүсдэггүй юм.

Ер нь үсээ бүх л үед төгс харагдуулахыг хүсдэггүй хүн гэж байдаггүй байх. Би тайзан дээр үсээрээ оролдох дуртай. Мөн Арганы Морокко тостой Pantene Pro-V Smooth Serum-г хэрэглэдэг. Шоуны дараа үүнээс үсэндээ бага зэргийг түрхдэг.

-Аялан тоглолтынхоо үеэр  хуурайшилтаас хэрхэн сэргийлдэг вэ?

-Миний зарим дуунууд зөөлөн аялгуутай учраас микрофоноо хэт ойр барьсны улмаас эрүүний арьс эмзэг болчихсон. Миний арчлах ёстой хамгийн эхний хэсэг бол яах аргагүй эрүүний хэсэг. Тиймээс тоглолтын дараа нүүрэндээ чийгшүүлэгч түрхэж, маск тавьдаг.

-Тайзан дээрх нүүр будалтынхаа талаар сонирхуулаач?

-Нүүр будагчид  маань суурь энгэсэг болон чийгшүүлэгчийг хольж, зөвхөн нэг давхарга тавьдаг. Харин нүдэнд маш их ач холбогдол өгдөг.  Хүчтэй бор өнгийн нүд зөөлөн уруул гаргахыг  эрхэмлэдэг юм. Заримдаа эсрэгээрээ хийх нь ч бий. Би хувцсаа солихдоо нэг минут орчим хугацаа зарцуулдаг бол нүүр хувиргагчид тэр хооронд  энгэсэгийг сэргээдэг. Гэхдээ нүдэнд тэр бүр хүрээд байдаггүй.