ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Ажилгүй иргэдийн тоо 15.8 мянгаар багасчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-02

Олон улсын хөдөлмөрчдийн өдрийн тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр Мишээл экспо төвд Ажил олгогч, ажил хайгч иргэдийг хооронд нь холбож ажлын байраар хангах зорилготой “Хөдөлмөр эрхлэлт-2024” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэд ХНХЯ-ны Дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Даниел Сэм, ХНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Батсайхан, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих газрын дарга Б.Алтантулга, ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Идэрбат нарын албаныхан болон ажил хайгч иргэд, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцлоо.

Mungkin gambar 2 orang

Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үг хэлсэн бөгөөд тэрбээр “Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд ковидоос хойш буюу 2021-2023 онд эерэг үр дүнтэй гарсан. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь болж, 2022 оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан бол ажилгүй хүний тоо 48.0 мянга болж өмнөх оны мөн үеэс 15.8 мянган хүнээр буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настны хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах шаардлага байсаар байгаа”-г онцлов.

Орчин цагийн хөдөлмөрийн харилцааны чиг хандлагад нийцүүлэн оюутан залуучууд, иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол, сэдлийг төрүүлэх, тэдний бүтээлч санаа, инновацыг сурталчлах арга хэмжээтэй өдөрлөгт оролцогчид өртөөчилсөн байдлаар танилцах боломж бүрдүүлснээрээ тус арга хэмжээ онцлог боллоо. Тухайлбал, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Залуучуудын старт ап, дижитал төслийн үзэсгэлэн, Ур чадварыг үнэлэх үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөө, Залуучууд-Зохистой хөдөлмөрийн мэдлэг, мэдээлэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө, мэдээлэл, гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө мэдээлэл, ажил олгогчдын нээлттэй ажлын байр, нийгмийн халамжийн зөвлөгөө мэдээлэл гэсэн өртөөнүүд ажилласан юм.

С.Зулпхар: E-job платформ ашиглалтад орсноор 42 мянган иргэн ажилтай болсон

Mungkin gambar 3 orang dan teks

- Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг дэмжих зорилт тавьсан. Энэ дагуу төрийн аливаа үйлчилгээг цахим орчинд зохион байгуулж иргэдэд түргэн хүргэх зорилт тавьсны нэг нь энэ. E-job платформ 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон. Дан ганц ажил хайгч иргэн бус ажилтан хайж буй компаниуд байгууллагууд бүртгүүлсэн байдаг. Үүнээс гадна зөвлөгөө өгдөг байгууллага, хөдөлмөрийн биржүүд, зуучлагч байгууллагууд хамрагдсан байдаг. Үүнтэй холбоотой сайн үр дүн гарч байна. Өнгөрсөн хугацаанд 42000 иргэн ажлын байранд зуучлагдаж ажилтай болсон. Цаашлаад илүү өргөн боломжууд байгаа учраас бидний хувьд үүнийг хангалттай гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр, өнөөдрийг өдөрлөг маш чухал.

Иргэдийн хувьд цахим орчинд мэдээлэл авах орчинд мэдээлэл авах байдал нь харилцан адилгүй байдаг учир боломжит хувилбараар зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. Өөрсдөө биеэр ирж ажлын байрнаас сонголт хийж ажилтай болох, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зөвлөгөө авах боломжийг хангаж өгсөн. Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд өөрсдийн хийсэн ажлаа тайлагнах, танилцуулах үр дүнтэй ажил болж байна. Цаашдаа аль аль хэлбэрээр зохион байгуулагдана. Цахим хэлбэрээр ч E-job платформын ажил үргэлжилнэ. Өдөр бүр цахим хэлбэрийн өдөрлөг болж байна гэсэн үг шүү дээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг яам, ХХҮЕГ-аас гадна аймаг, сум бүрд өөрсдөө зохион байгуулж байна.  

Б.Баярмаа: Хөгжлийн бэрхшээлтийн зургаан иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан

/Сантайн сервис хөдөлмөрийн бирж/

- Манай хувийн хөдөлмөрийн бирж 2003 онд байгуулагдаж, 2012 оноос ажил хайгч иргэн, ажил олгогчийг хооронд зуучлах үйлчилгээ үзүүлж ирсэн.  Мөн гоо сайхан, тогооч, хүний нөөцийн туслах ажилтан, санхүүгийн туслах ажилтан, нярав, худалдааны зөвлөх зэрэг мэргэжлээр түр сургалт зохион байгуулж чадамжийн гэрчилгээ олгодог. Төгсөгчдөө ажлын байранд зуучилдаг. Манайх Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээний 30 дугаар цонхонд үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Манайх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газартай хамтран ажиллаж,  ЖАЙКА-гийн DPUB2 хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй зургаан иргэнийг дадлагажуулан байнгын ажлын байраар хангасан.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дадлагажуулж, ажил олгогчид зуучилсан гэсэн үг. Жишээлбэл, “Чиглэл” компанид Тулга гэх хүүг нягтлан бодогчоор ажилд зуучилсан. Одоо тооцооны нягтлан бодогчоор тогтвор суурьшилтай амжилттай ажиллаж байгаа. Өнөөдрийн өдөрлөгийн үеэр 30 орчим иргэнд ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Ажил хайгч иргэдийн хувьд цагийн ажил их сонирхож ирж байна.

Mungkin gambar 3 orang, topi dan keramaian

Т.Хүрэлбаатар: 200 орчим ажлын байрыг иргэдэд танилцууллаа

/БЗД-ийн ХХЕХ-ийн Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн/

- Өнөөдрийн өдөрлөгт Баянзүрх дүүргээс 150 орчим ажил хайгч иргэд ирж оролцсон. Иргэд зургаан ажил олгогч байгууллагаас үзэсгэлэн гаргаж, 200 орчим сул орон тоотой ажлын байраа иргэдэд танилцуулсан. Иргэд хаанаас найдвартай ажлын байр олохоо сайн мэддэггүй. Өнөөдрийн өдөрлөгөөр олон байгууллагыг нэг дор цуглуулснаар иргэд сонирхсон байгууллагадаа сонирхсон мэргэжлээрээ анкет бөглөөд шууд ажлын байранд зуучлагдах боломжтой гэдгээрээ онцлогтой байгаа.

Б.Уянга: Баянгол дүүргээс 147 ажил хайгч иргэн өдөрлөгт оролцлоо

/Баянгол дүүргийн ХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга/

-Баянгол дүүрэгт нийтдээ 1000 гаруй ажил хайгч иргэн бүртгэлтэй байдаг. Түүнээс 147 ажил хайгч иргэн өнөөдрийн өдөрлөгт оролцлоо. Таван аж ахуйн нэгж 58 ажлын байрны захиалгаа нийтэд мэдээлж ажилд зуучлах үйл ажиллагаа явагдсан. Манай дүүрэгт бүртгэлтэй 41 аж ахуйн нэгжийн 380 ажлын байрны захиалгыг ажилгүй иргэдэд сурталчилж манай мэргэжилтнүүд холбон зуучлах ажиллагааг явуулсан. Өдөрлөгийн хүрээнд 53 иргэн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл болон ажилд зуучлах үйлчилгээнд хамрагдсан байна. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа болон дүүргийн хэмжээнд нээлттэй ажлын байрны захиалгыг Ejob платформ болон бусад цахим орчин дүүрэг хороодын цахим группуудээр нээлттэй дамжуулж долоо хоног тутамд мэдээллийг шинэчилдэг. Долоо хоногийн дундаж ажлын байрны захиалга 200 орчим байдаг.