ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-ын дарга Франц улсад айлчилж байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-06

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Европын гурван оронд айлчлахаар эх орноосоо морджээ.

Тэрбээр эхлээд Францид айлчилсан бөгөөд түүнийг тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон угтан авсан байна. Ши Жиньпин 2019 оноос хойш таван жилийн дараа Европт айлчилж буй нь энэ.

Тэрбээр Франц, Серби, Унгарт айлчилна. Энэ жил Франц, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй бөгөөд өнгөрсөн сард Э.Макрон БНХАУ-д айлчилж байсан юм.

Ши даргын Франц дахь айлчлалын үеэр Макрон Украинд түрэмгийлэл явуулж буй ОХУ-ыг дэмжихгүй байхыг уриална хэмээн “АП” агентлаг мэдээллээ. Харин БНХАУ-ын дарга Хятад Францын харилцаа, Хятад Европын харилцааны хөгжил тэрчлэн олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал солилцож, хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж,  стратегийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.