Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн амь насанд халдах оролдлого гарчээ.
Тодруулбал, Словакийн Ерөнхий сайд гэдэс, цээжиндээ шархадсан тухай орон нутгийн "Правда" сонин мэдээлэв. Халдлага үйлдсэн этгээд эхлээд “Робо, нааш ир" гэж хашгираад түүнийг бууджээ.
Дөнгөж сая Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицог Гандлов хотод болсон Засгийн газрын хуралдаанаас гараад цугларсан олон руу ирэхэд нь гэмт этгээд 3-4 удаа буудаж хүнд шархдуулсан байна.
Буудсан этгээдийг тэр доор нь барьж авчээ.
Д.Пүрэвсүрэн