ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

O.Admin
2024-05-18

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд Соло молл худалдааны төв /И-Март/-ийн дөрвөн давхарт Төрийн үйлчилгээг түргэн шуурхай ил тод хүргэх, сурталчлах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

Тус өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон хувийн хэвшлийн байгууллагууд үйлчилгээ үзүүлнэ.