ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хойд эцэгтэйгээ ханилсан Сун И

O.Admin
2024-06-02

Вуди Аллен бол еврей гаралтай алдарт кино найруулагч юм. Энэ жил 84-тэй Аллений эхнэр Сун-И Превин 50 настай агаад, олон жилийн өмнө эхнэр нь байсан Холливудын жүжигчин Миа Фэрроугийн өргөмөл охин юм.

Вуди Аллен, өргөмөл гурав, нэг төрсөн хүүхэдтэйгээ амьдарч байсан Миа Фэрроу бүсгүйтэй романс үүсгэх үеэр Сун-И охин нь дөнгөж арваад настай хүүхэд байв. Миа Фэрроу энэ охиныг Сөүлийн асрамжийн газраас өргөж авчээ. Сун-И хүнд хэцүү амьдралтай солонгос айлд төрж хар багадаа гэр орноосоо зугтан хоёр дахь асрамжийн газартаа хүргэгдсэн нь католик шашны гэлэнмаа нарын ажиллуулдаг газар байв.

Тэндээс охиныг өргөж авах үедээ Миа хөгжмийн зохиолч Превинтэй амьдарч байсан ба өөр хоёр хүүхэд Вьетнамаас үрчлэн авч, нөхрөөсөө гурвыг төрүүлсэн байв. Тэд Сун-И охиныг 6 дахь хүүхдээ болгон өргөж аваад Превинээр овогложээ. Ер нь Миа Фэрроу төрмөл царайгаа нэг их будаж шунхдах дургүй. Вьетнам, Солонгосоос ази хүүхэд үрчлэн авч өсгөдөг, тэр үедээ л Анжелина Жоли шиг энэрэнгүй сэтгэлтэн хэмээн Холливудад цуутай од байв.

Удалгүй эхнэр нөхөр хоёр салж, нөхөр нь ихэр хүүхдээ авч үлдэхэд Миа төрсөн нэг, өргөж авсан гурван хүүхдээ өөрөө авчээ. Сун-И-г 11 настайд өргөж авсан эх нь алдарт найруулагч Вуди Аллентай амьдарч эхэлсэн ба түүнээс нэг хүүхэд төрүүлсэн юм. Сун-И хичээлдээ их дургүй, сурлага муутай, сургуульдаа ямагт хэл ам таталсан хүүхэд байв.

Сун-И-гийн ярьснаар ахлах ангидаа нэгэн удаа тэрээр хөлөө гэмтээчихээд гэртээ иртэл хойд эцэг Вуди гэртээ байж таарсан байна. Вуди охиныг гэмтсэнд их санаа зовж, өөрөө эмнэлэгт хүргэж өгчээ. Дараа нь хөл нь эдгэрэх хүртэл сургуульд нь хүргэж өгдөг байснаас тэр хоёрын харилцаа дотносож, Вуди охиныг 19-тэйд нь нэг удаа үнссэнээс хойш тэр хоёр хэзээ ч салж чадахгүйгээ ойлгосон гэнэ.

Soon-Yi Previn on Mia Farrow and Woody Allen

Вуди, Миа хоёрын хамтын амьдрал их сонин байсан ба нөхөр нь тусдаа гэртэй, ирэн очин байдаг байж. Нэгэн удаа Миа Вудигийн гэрт байсан палороид зургийг олж үзсэнээр бөөн хэрэг манджээ. Тэр нь Вуди эхнэрийнхээ өргөмөл охинтой халуунаар тэврэлдсэн зураг байж. Бөөн хэл ам дэгдэж уурласан Миа өргөмөл охиноо гэрээсээ хөөжээ. Тэгснээ төд удалгүй охиноо буцаж гэртээ ирэхийг нь зөвшөөрч, 34 насаар ахмад хойд эцгээсээ салж коллежийнхаа залуусаас хосоо олохыг зөвлөсөн байна.

Woody Allen, Soon-Yi make rare red carpet appearance at Venice Film Fest  with their daughters – New York Daily News

Гэсэн ч 21-тэй Сун-И Вудигээс салахыг оролдсон ч үгүй. 1997 онд 23 насандаа 57-той хойд эцэгтэйгээ гэрлэж бөөн шуугиан тарьсан юм. Хосууд өдгөө 27 жил ханилж байгаа агаад 2 охин өргөж аваад өсгөж байна. Сүүлд, бас нэг хачирхалтай шуугиан дэгдсэн нь Миа Фэрроугийн өөр нэг өргөмөл охин Дилан Фэрроу хойд эцгээ надад бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж мэдэгдсэн явдал байв. Ямар ч л байсан эхнэрийнхээ үрчилж авсан 34 насны зөрөөтэй охинтой орооцолдсоноор барахгүй, түүнтэйгээ гэрлэсэн Вуди Алленыг педофил гаж донтон гэхээс ч яахав. Зүв зүгээр байхад нь бас нэг өргөмөл охин нь түүнийг гүтгээгүй л байх.

The mysterious lives of Woody Allen and Soon Yi's daughters

Олон удаагийн Grammy, Golden Globe шагналтай алдарт найруулагч Вуди Аллен ийм адармаатай амьдралтай хүн аж. Авьяаслаг сод байх нь сайхан хэрэг ч, энэ нь сайн хүн гэдгийнх нь баталгаа огтхон ч биш юм даа. 

Эх сурвалж: Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг