Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08- ны өдөр Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдэд ёслол төгөлдөр мориллоо.
Хийдийн Тэргүүн их хамба лам,Хамба Номун Хан,гэвш лхаарамба Д.Жавзандорж бусад лам хуврагуудын хамтаар Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийг гэр бүлийнх нь хамт угтан авлаа.
Мөн Монгол Улсын Соёлын Яамны сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүс байлцав. Эрхэмсэг зочид төлөөлөгчид төр түмний шүтээн Мэгжид Жанрайсаг Бурханд хүндэтгэл үзүүлж шүтээнд хадаг зул өргөлөө. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны энэхүү анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан уулзалт юм.