ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусын халдвар авчээ

O.Admin
2024-07-18

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, 81 настай Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Лас Вегас хотод дэмжигчидтэйгээ уулзалт хийснийхээ дараа коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ. 

Байден өмнө нь хоёр ч удаа коронавирусын халдвар авч байсан аж. Харин энэ удаа хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. 

Арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Байден хоёр дахь удаагаа Ардчилсан Намаас нэр дэвших төлөвтэй байгаа. Гэхдээ түүний өндөр настай холбоотой эргэлзээ нэмэгдэж, сонгуулийн сунгаанаас нэрээ татахыг шаардсан дарамт шахалт улам бүр нэмэгдэж байна.Байден ойрын өдрүүдэд Делавар муж дахь гэртээ тусгаарлагдах ч ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.