Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архив болон музейн сан хөмрөгт хадгалагдан буй шинэ шинэ баримт, биет үзмэрийг дэлгэн харуулсан “Халхын гол-85 жил” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
Халхын голын байлдааны ялалтын түүхэн үйл явдлыг илтгэх Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн архив болон музейн сан хөмрөгт хадгалагдан буй олон шинэ баримт, биет үзмэрийг дэлгэн харуулсан “Халхын гол-85 жил” сэдэвт архивын баримт, эд өлгийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд 2024 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс 09 сарын 16-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй үзүүлнэ.