2024 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хот
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа (хөтөлбөр)”-ны санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нь нийцсэн тохируулгатай ажлын байр бий болгож, тогтвортой ажлуулах төслийн сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгж байгууллагын төслийг цаасаар ирүүлэхийг урьж байна.
Аж ахуйн нэгжид үзүүлэх санхүүгийн дэмжлэг:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, ажлын байрны тохируулга, технологио шинэчлэх, шинээр бий болгосон ажлын байраа хадгалах, шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай төсөлд нэг ажлын байранд 10 сая хүртэл төгрөгөөр Засгийн газрын тогтоосон хэмжээгээр санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36-48 сарын хугацаатай олгоно;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан хүсэлт;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга;
- Харилцагч банкны тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /HTTPS://E-MONGOLIA.MN/;
- Татвар, нийгмийн даатгалд өртэй эсэх тодорхойлолт;
- Удирдлагын бүтэц орон тоо, ажиллагсдын анкет;
- Төсөлд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар, хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлох эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр акт, /оршин суугаа сум, хорооны тодорхойлолт түц машин болон HTTPS://E-MONGOLIA.MN/ сайтаас /хүн тус бүрээр ирүүлэх/;
- Ажлын байртай байх /түрээсийн гэрээ, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газар тариалангын төсөл бол газрын гэрчилгээ, түрээсийн гэрээтэй байх;/
- 2022, 2023 оны санхүүгийн жилийн эцсийн баталгаажсан тайлан;
- Баримт бичиг бүрэн байх /баримт бичиг дутуу төслийг эхний шатны сонгон шалгаруулалтаас хасна/;
-ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Төсөлд оролцогч байгууллага нь 2-оос доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд нь нийцсэн тохируулгатай ажлын байр бий болгох бизнесийн төсөл нь зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нарийвчилсан төслийн тогтвортой байдлыг хангахуйц үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх;
- Сүүлийн 36 сарын хугацаанд төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй байх, удирдлагууд өөр байгууллагаар дамжуулан төсөлд хамрагдахгүй байх;
- Шинээр бий болгох тусгайлсан ажлын байрыг төлөвлөсөн байх;
- Төсөл хөтөлбөрт дахин хамрагдах байгууллагын ажлын байрны хадгалалт, үр дүнгийн тайлан зэргийг үндэслэх;
БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА: 2024.08.19-2024.09.16
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар 302 тоот, Холбоо барих утас: 77073000