ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Гадаадын иргэнийг хүчиндсэн гэх хэргийг шалгаж байна

O.Admin
2024-08-20

Монголд аялахаар ирсэн гадаадын иргэн орон нутагт зорчиж байхдаа хүчиндүүлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, тус хэрэгтэй холбоотой гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар бүртгэн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн хэргийн талаарх мэдээллийг хуульд заасан журмын дагаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх боломжгүй гэлээ.

Цагдаагийн байгууллагаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагатай хамтарч, зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг анхаарууллаа. Дээрх хэргийн тухайд мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.