ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нарны эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангана

O.Admin
2024-08-21

Сонгинохайрхан дүүрэг дэх “Eco town Ger innovation hub”-т Хотын орлогч Л.Хосбаяр ажиллаж байна. Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НЗДТГ хамтран хэрэгжүүлж байгаа “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийн явцтай танилцжээ. Цаашид энэхүү төслийг улам өргөжүүлэн, Сэргээгдэх эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах аж.

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ (Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтраад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-наас “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд нарны эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангах судалгаа болоод бусад холбогдох бэлтгэл ажлыг хангаж, суурилуулалтын ажлыг эхлүүлсэн байна. 

Гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлж байна. Гэр хорооллын 200,000 орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл болоод байна. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд, тэр дундаа хамгийн эмзэг бүлэгт багтдаг эмэгтэй тэргүүнтэй өрхийн гишүүдийн эрүүл мэндэд томоохон аюул учруулж байна. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих хэрэгтэйг энэ баримтууд харуулж байгаа.

Эрчим хүчний дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх нь Монгол Улсын хөгжлийг хурдасгаж, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр өгөөж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал ач холбогдолтой.