Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд амарч байсан "Орчлон" дунд сургуулийн 400 гаруй хүүхдээс 30 гаруй нь хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг албаны эх сурвалж мэдэгдлээ. Нийтдээ 32 багш, сурагч эмнэлгийн тусламж үйлчилгээ аван хэвтэн эмчлүүлж байгаа бол нэмэгдэж дахин хүүхдүүд ирсээр байгааг эх сурвалж мэдээллээ.
Хүүхдүүд ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд 24 цагийн тандалт судалгааны дараа нэгдсэн мэдээлэл гарах аж. Хүүхдүүд өчигдөр орой ХӨСҮТ-д ирсэн бөгөөд зарим хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. Хүүхдүүд бүгд ахлах сургуулийн сурагчид байжээ. Энэ талаар Орчлон дунд сургууль болон "Найрамдал" зуслангийн зүгээс ямар нэг албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байна.