ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тавантолгой ордын нөөц, баялгийг 8.1 тэрбум тонн болгож нэмэгдүүлэв

O.Admin
2024-09-04

“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж Монгол улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн хуралдаанаар Тавантолгойн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн болгож батлуулсан.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөц өмнө нь 6.3 тэрбум тонн байсан бол ордын бодит чадавхыг нэмэгдүүлэх хайгуул судалгааны ажил хийгдсэнээр ордын нөөц баялаг  8.1 тэрбум тонн болж нэмэгдлээ. Ордын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх үндэс суурь тавигдаж байгаа юм.