ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн эмэгтэйчүүдийг БНСУ-д ажилтнаар авах гэрээ байгуулна

O.Admin
2024-11-07

 

БНСУ-ын Ду Ён хотын захирагчийн албаны дарга Пак Хун Дэй, гадаадаас ажиллах хүч хүний нөөцөө бүрдүүлдэг Солонгос Зүүн өмнөд азийн ажил олгогч бизнес эрхлэгчдийн KOWDA холбоо, Голд Вин хуулийн товчооны ерөнхийлөгч Рю Жэ Ён, БНСУ-ын BK электроник бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компани ерөнхийлөгч И Чан Бом нарын хүмүүс Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай, ХБТХОХ-ийн дарга Г.Давааням нарын удирдлагуудтай уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Өнгөрөгч есдүгээр сарын эхээр Булган аймгийн ЗДТГ-ын төлөөлөл БНСУ-д ажиллахдаа ажиллах хүчин гаргах асуудлаар санал солилцож богино 5-8 сарын хугацааны гэрээт ажилтан гаргах асуудлаар санал солилцсон аж.

Үүнтэй холбогдуулан БНСУ-ын талаас эхний ээлжинд улирлын чанартай ажилд 20 эмэгтэй ажилчин авахаар төлөвлөж, ирэх 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор авахаар боломж байгаа талаараа танилцууллаа. Мөн энэхүү хамтын ажиллагааны гэрээг БНСУ-д хийхээр тогтлоо.