“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. Энэхүү шийдвэрийг өчигдөр шүүх хурлаар хэлэлцээд гаргасан аж. Тиймээс өнөөдөр прокурорын саналын дагуу дахин хуралдаж, Ч.Ганзоригийг цагдан хорих асуудлыг шийдвэрлэх юм байна.
Энэ талаар сануулахад, АТГ-аас өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын таван хүнийг саатуулсан. Прокуророос Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих хүсэлт ирүүлсэн ч өмгөөлөгч нь ажилтай ирж амжихгүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж, 48 цагийн хорих хугацаа нь дуусч сулласан байна. Тиймээс өнөөдөр Ч.Ганзоригийг цагдан хорьж магадгүй.