ТЕГ-аас өнөөдөр Голомт хотхонд явуулсан гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. ТЕГ-ын алба хаагч "Тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаадын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3-т заасны дагуу прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.