Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс нь Монгол Улсад баригдах метроны төсөлд баталгаа гаргахаар болсон гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр, өөрийн нүүр номын хуудсандаа "2024 оны арванхоёрдугаар сард ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа, Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан "Cross Rail Int." -тай Улаанбаатар Метро төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Тэгвэл энэхүү санамж бичгийн үр дүнд Английн Засгийн газраас манай төсөлд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах албан бичиг ирүүлсэн. Энэ ажилд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ОБББЭС хатагтай Фиона Блайт танд талархлаа илэрхийлье" хэмээжээ.