Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд, ялангуяа “Facebook” цахим орчинд төгрөгөөс юань ба юаниас төгрөгийг одоогийн ханшаар сольж өгөх нэрээр мөнгө шилжүүлсний дараа эргүүлэн шилжүүлэг хийлгүйгээр холбогдох боломжгүй болох байдлаар иргэдийг залилан мэхлэх явдал ихээр гарч байна.
Энэ төрлийн цахим залилангийн шинжтэй үйлдлийг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас гэмт үйлдлийг шийдвэрлэхэд хугацаа ихээр зарцуулагддаг тул иргэд, аж ахуйн нэгжүүд цахимаар валют гүйлгээ хийхдээ санхүүгийн эрсдэлтэй байдлыг тооцон, үл таних хүнээр дамжуулахгүй байж, зөвхөн албан ёсны эрх бүхий байгууллагаар дамжуулж, баталгаат гүйлгээ хийж байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.