ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төв аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Сэргэлэнбаатар, Дэд даргаар С.Баярмааг сонгожээ

O.Admin
10 цагийн өмнө

Төв аймгийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал өчигдөр болжээ. Хурлын үр дүнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар олонхын санал авч, тус хорооны даргаар сонгогдсон байна. Санал хураалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн 54 санал, Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр 28 санал, Бүлгийн дарга н.Энхбат 17 саналтай өрсөлдсөн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар 157 санал авч, олонхийн саналаар сонгогдсон аж.

Б.Сэргэлэнбаатар нь бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр, 

-2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанд мэргэжилтэн\

-2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн "Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга

-2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх

-2018 онд нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга

-2019 онд НИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн дарга

-2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай улстөрч юм байна.

Харин тус намын Дэд даргаар Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа сонгогджээ. С.Баярмаа 2008 онд оюутан байхдаа МАН-д элсэж, 17 жил улс төр, төрийн албаны ажлыг тууштай хийж, хоёр удаа сумын ИТХ, гурван удаа аймгийн ИТХ-д сонгогдож, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргаар ажилласан туршлагатай улстөрч юм.

С .Баярмаа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. Тэрбээр,

-2007-2008 “Атар-Ирээдүй” ХХК-д Нягтлан бодогч

2008-2013 Баянхангай сумын Засаг даргын орлогч

2018-2020 Төв аймаг Төрийн банкны салбарын захирал

2020-2024 Төв аймаг Баянхангай сумын Засаг дарга  

-2008-2012 Баянхангай сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

-2012-2016 Баянхангай сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

-2016-2020 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч

-2017-2021 Төв аймгийн НАМЗХ-ны дарга

-2018-2024 Төв аймгийн СДМЭХ-ны тэргүүлэгч

-2020-2024 Төв аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч

-2021-2024 МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, аймаг орон нутгаа мэддэг улстөрч эмэгтэй билээ.