ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Бага хурлыг лхагва гарагт зарлажээ

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр намынхаа бүлгийн хуралд оролцож, хамтарсан Засгийн газраа тараах эсэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж хамтарсан Засгийн газраа хамгаалж үлдэх байр суурийг илэрхийлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс дангаараа засаглах байр суурийг илэрхийлсэн гэх мэдээлэл цацагдав. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзжээ.

Тэгвэл тавдугаар сарын 21 буюу энэ лхагва гарагт МАН-ын ээлжит бус Бага хурал хуралдахаар болжээ. Энэхүү хуралдаанаар Засгийн газрын тэргүүнд итгэл үзүүлэх асуудлыг ярихаас гадна хамтарсан Засгийн газрын хувь заяаны асуудал яригдах бололтой. МАН-ын дүрмийн 21 дүгээр зүйлийн хоёрдугаар заалтын үндэслэж намын даргын үүрэг болгосны дагуу Бага хурлыг зарлажээ.