ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цанхийн зүүн уурхайн компаниудад хөндлөнгийн аудит хийж эхэллээ

O.Admin
2025-09-25

Тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, тогтолцоог сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт компаниуд болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Нормаунт” ХХК болон “Кэй Эй Майнинг” ХХК-д стандартын хөндлөнгийн аудитыг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлж, төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр хийж дуусгахаар ажиллаж байна.

Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд цаашид аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажил үйлчилгээг тасралтгүй сайжруулах үйл явц юм.