ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувийн эмнэлгүүд маргааш нүдийг үнэ төлбөргүй үзнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-10

“Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Дэлхийн хүн амын 253 сая нь хараа муутай, сохор байдгаас 36 сая нь бүрэн хараагүй бол 217 сая нь дунд болон хүнд хэлбэрийн хараа муутай нь тогтоогджээ. Цаашид энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий аж.

Энэ өдрийг тохиолдуулан манай улсын нүдний эмч нар аравдугаар сарын 11 буюу маргааш улсын болон хувийн эмнэлгүүд нүдний үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ хийхээр болжээ. 2014 онд хийсэн судалгаагаар манай улсын 50-иас дээш насны хүн амын сохролтын тархалт 1.8 хувь байгаа аж. Өөрөөр хэлбэл,  манай улсын 50 мянган иргэн бүрэн хараагүй болон хараа сулралтай гэсэн үг юм.