ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүйтний эрч чангарч буй учир угаарын эрсдэлээс сэргийлэхийг сануулав

O.Admin
1 цагийн өмнө

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн дохиолол дуугарч “Өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн айл өрхүүдэд Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын ажилтантай хамт очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч угаарын хийн хордлогын эрсдэлээс сэргийлэн ажиллалаа.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 150,000 гаруй айл өрхөд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулан хяналтын самбараар 24 цагийн турш тасралтгүй хянаж дохиолол дугарсан үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаа тул иргэд та бүхэн угаартах эрсдэлээс сэргийлж зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаар мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Санамж: Нийтийн байранд угаарын хийн хордлогын тохиолдол гарч, нийт 12 иргэн өртсөн бөгөөд тухайн байр нь цахилгаан болон галлагаатай хосолсон халаалтыг ашиглаж байсан байна. Иймд нийтийн байрны түрээслүүлэгчид халаалтын аюулгүй ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээ хийх, угаар мэдрэгч төхөөрөмжөө тогтмол ажиллуулах шаардлагатай байна. Иргэн бүрийн сонор сэрэмж, хамтын хариуцлага нь угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чухал нөхцөл юм.