ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Шаарийбуу: Малайзын төр, засагтай 21 дэх жилдээ шүүхдэхээр явлаа

O.Admin
1 цагийн өмнө

Ш.Алтантуяа агсаны аав С.Шаарийбуу 21 дэх жилдээ Малайз улс руу охиныхоо хэрэгт холбоотой шүүх хуралд оролцохоор явж буй тухайгаа цахим хуудастаа бичжээ. Тэрбээр, "Малайзын төр, засагтай 21 дэх жилдээ шүүхдэхээр явлаа. Надад сэтгэлийн дэм хүргэсэн монгол ахан дүүстээ баярлалаа" хэмээжээ. 

Тодруулбал, 21 жилийн өмнө Малайзын нутаг дэвсгэрт ноцтой байдлаар бусдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн ээлжит шүүх хурал энэ сарын 20-нд болох ажээ.

Түүнчлэн, С.Шаарийбуу гуай Малайзын Засгийн газраас талийгаачийн ар гэрт олгосон мөнгийг замаас нь өөртөө авсан хэл аманд холбогдсон Монголын дипломат хоёр ажилтны тухай өмнө нь ам алдсан ч одоог хүртэл асуудал шийдэгдээгүй байсаар байгаа ажээ.