Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, энэ зун ашиглалтад оруулна гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр "Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих боломж бүрдэх аж.
Мөн гүүрэнд гурван орц, гарц бүхий рамп, пандусыг байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчих боломж бүрдүүлсэн.
Орц, гарцыг ингэж шийдсэнээр өгсөх, уруудахад огцом налуугүй байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай зорчигчид аюулгүй, тав тухтай зорчиход ээлтэй гэж мэргэжлийн инженерүүд хэлж байгаа" хэмээлээ.