"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 12.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
-Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 95.1 ам.доллараар арилжаалж нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 5.5 ам.доллараар буюу 6.1% өслөө.
-Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 96.1 ам.доллараар арилжаалж нийт 6.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд гурван оролцогч оролцож үнэ 6.5 ам.доллараар буюу 7.3 хувиар өслөө. 2026 онд 21 удаагийн арилжаагаар 133.7 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.6 сая тонн нүүрс арилжааллаа.