ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улсын 50 иргэнийг албадан буцаасан гэх ташаа мэдээ таржээ

O.Admin
14 цагийн өмнө

Монгол Улсын 50 иргэн 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын хилээс буцаасан гэх үндэслэлгүй, буруу, ташаа мэдээг нийтэлж, түгээж байна. Мөн БНСУ-д хөдөлмөр эрхлэх виз, кодтой виз гаргаж өгнө хэмээн виз зуучлалын брокерууд иргэдийг залилж, визийн барьцаа, үйлчилгээний төлбөр авах зэрэг хууль бус үйлдлүүд ихээр гарч байна.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-д зорчин ирсэн иргэдээс хуурамч “Эмнэлгийн С-3-3 виз” болон бусад төрлийн хуурамч визээр зургаа, шенгений бүсийн 32 улсад зорчих үедээ В2 ангиллын визээр нэвтрэх гэсэн 14, визгүй нэвтрэх хүсэлт гаргасан нэг иргэнийг БНСУ-ын Цагаачлалын алба хил нэвтрүүлэхээс татгалзсан байна.

Иймд иргэд та бүхэн аливаа зуучлал, төлбөр нэхсэн хууль бус саналд болгоомжтой хандаж, зөвхөн албан ёсны байгууллага, хууль ёсны эх сурвалжаас мэдээллээ авах, залилан гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.