Ховд аймагт халдварт менингококкт халдвар бүртгэгдэж, улмаар шинжилгээгээр батлагдсан хоёр тохиолдлын нэг нь харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Аймгийн онцгой байдлын комисс цэцэрлэг, сургуулийг зогсоох асуудлаар хуралдаж зогсоох шаардлагагүй гэж үзжээ.
Улмаар, сэргийлэх боломжтой учраас бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй байх халдвар гарсан Жаргалант сумын VII сургуулийн 1-5 дугаар ангийн хичээлийг цахимаар зохион байгуулах, хүүхдийг хамарсан арга хэмжээг цуцлах, сургуулийн насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж олон нийтэд түгээх зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.
Адил шинж тэмдэгтэй дахин хоёр тохиолдлын шинжилгээний хариу гараагүй байгаа аж.