ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-ын хагас дамжуулагч, технологийн эд ангийн компанитай хамтран ажиллана

O.Admin
1 цагийн өмнө

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн удирдлагууд БНСУ-ын хагас дамжуулагч, технологийн эд анги үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг "TLB" Co.,Ltd-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Бэк Сон Хён болон албаны бусад төлөөлөгчтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотын дэд бүтэц, технологийн шинэчлэл болон ухаалаг хотын шийдлүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан юм.

Технологийн салбарын “TLB” Co.,Ltd компани нь хагас дамжуулагч болох PCB (printed circuit board) буюу хэвлэмэл хэлхээний хавтангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага юм. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн зүгээс хотын хөгжлийг хурдасгах, тэр дундаа дата төв, мэдээллийн технологийн дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд туршлагатай хөрөнгө оруулагч, технологийн түншүүдтэй хамтран ажиллахыг зорин ажиллаж байна.