ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

O.Admin
1 цагийн өмнө

ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвөөс зохион байгуулж байгаа  “Гамшиг судлалын салбар дахь хиймэл оюуны хэрэглээ, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн, судлаач та бүхнийг илтгэлээ ирүүлж, оролцохыг урьж байна.

Тус хурал нь гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хиймэл оюуны шийдлийг нэвтрүүлэх боломж, олон улсын чиг хандлага, судалгааны үр дүнг хэлэлцэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. 

Хуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.