ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ хоршооноос зээл авсан малчдын анхааралд

O.Admin
2026-03-18

Монгол Улсын Засгийн газраас уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, явцын үр дүн, бүс, орон нутгийн эдийн засаг нийгэмд оруулсан үр нөлөө, хэрэгжилтэд хяналт тавих, хоршооны гишүүн малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлох ажлыг улсын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хэрэгжүүлж байна.

Иймд хоршооны гишүүн малчны зээлд хамрагдсан иргэд “И-Монголиа” төрийн цахим үйлчилгээний системээр нэвтрэн дараах зааврын дагуу судалгаанд идэвхтэй хамрагдана уу.