ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асаны хэргийг шүүхэд шилжүүлжээ

O.Admin
2 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнийг Эрчим хүчний яаманд ажиллаж байхдаа журам зөрчин аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, үүний хариуд 281 сая төгрөгийн орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан, мөн 3.4 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэж байна.

Хэрэгт нийт долоон хүн, нэг хуулийн этгээд холбогдон шалгагдаж, 6.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн тээврийн хэрэгслийг битүүмжилжээ. Нийт 10 үйлдлээр 3.7 тэрбум төгрөгийн зөрчил тогтоогдсон байна.