ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарим голуудад хаврын мөсний үзэгдэл эрчимжиж эхэлсэн байна

O.Admin
2 цагийн өмнө

Ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа бол зарим голуудад хаврын мөсний үзэгдэл эрчимжиж эхэлсэн байна.

Тухайлбал:

Сэлэнгэ, Орхон, Хэрлэн /Чойбалсан сум/, Улз, Хараа /Дархан хот/, Ерөө /Дулаанхаан сум/, Хурх, Улз / Баян-Уул-Дашбалбар сум/, Онги /Арвайхээр сум/, Таац, Зэгстэй, Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Тэс, Идэр зэрэг голуудад шингэн, өтгөн, дунд зэргийн цөн гүйх үзэгдэл ажиглагдаж байна.

Цаашид гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.