Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон арилжааны банк хооронд Монгол Улсын Засгийн газрын "Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулах гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Хаврын тариалалт эхэлж буйтай холбогдуулан салбарын яамнаас тариалан эрхлэгчдэд олгож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй банкны эх үүсвэрээр олгох хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулж байна.