ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь булж нуусан этгээдийг илрүүлжээ

O.Admin
3 цагийн өмнө

"Өнгөрөгч 2025 оны 05 дугаар сард иргэн З сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Т нь хамтран амьдрагч З-ын амь насыг 2025 оны 05 дугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусадтай хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.

Сэжигтэн 57 настай этгээд нь 36 настай хохирогчийг хөнөөгөөд цогцсыг нь Орхон аймгийн төвөөс 48 км зайд зөөвөрлөж булсан байжээ. Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ.