ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Барилгын ажил хийж байсан 15 настай хүүхэд дарагдаж амиа алджээ

O.Admin
1 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн 15 дугаар хороо "Кимбаб Чонгүг" хоолны газарт засвар хийж байхад барилгын хана нурж хүн дарагдаж нас барсан " гэсэн дуудлага, мэдээлэл өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр иржээ. 

Дуудлагын дагуу шалгахад, цагийн ажил хийж байсан 15 настай эрэгтэй хүүхэд барилгын хана нурааж байгаад дарагдаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.