ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Охины авга эгч: Онцгой байдлын алба хаагчдаа техникээр хангаж өгөөч

O.Admin
12 цагийн өмнө

Төв аймгийн Заамар сумын нутагт өрөмдлөг хайгуулын ажил хийж байсан уурхайн цооногт гурван настай охин унаж, өнөөдрийн байдлаар гурав дахь өдрөө аврах ажиллагаа явагдаж байна. Онцгой байдлын алба хаагчид болон сумын Засаг даргын тамгын газар, цагдаагийн алба, эмнэлгийн баг, уурхайд хайгуул хийж байсан компаний эксковаторын баг гээд 100 гаруй хүн тус цооногийг хөрсний нуралт үүсгэхгүйгээр хажуугаас нь шатлан ухах байдлаар нуралтгүй цоолж, охиныг аврахаар ажиллаж байгаа юм.

Тэгвэл нөхцөл байдлын талаар охины авга эгч ярихдаа "Охины зүрхний цохилт байхгүй болсныг өчигдөр өглөө эмч нар албан ёсоор хэлсэн. Өчигдөр бид сандарч бухимдаад энд ажиллаж байгаа онцгойгийн аврагчдыг буруугаар ойлгуулчихлаа. Энд ирсэн аврагчид улаан гараараа өчнөөн цаг ажиллаж байна. Бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

Хамгийн гол нь эдгээр хүмүүсийг багаж, тоног төхөөрөмжөөр хангаж өгөхийг төр засгаас хүсэж байна. Ээж аав нь хүүхдээ нүхэнд унамагц утасны камераа нүх рүү оруулж үзсэн байна. Хүүхэд нуруугаараа харсан. Нэлээн олон цаг уйлж байгаад чимээгүй болсон байна. Гэм буруутайгаа хамгийн их мэдэж, гэмшиж байгаа аав ээжийг нь битгий нэмж дэвслээч гэж хүмүүсээс хүсье" хэмээлээ. Охиныг аврах ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилж байгаа бөгөөд эгц доошоо ухах ажиллагаа явагдаж дууссан одоо гар аргаар 9 метр ухаж охинд хүрэхээс 5 метрийг нь ухаад байгаа юм.