ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрчээ

O.Admin
18 цагийн өмнө

Сэлэнгэ аймагт зургаан настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд бага насны хүүхэд автомашин хөдөлгөсний улмаас хүүхэд дайруулж, амиа алдсан ноцтой хэрэг бүртгэгдсэн байна. Тус сумын эмнэлэгт "Хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэн ирлээ" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, хашаан дотор байсан "Toyota Sai" маркийн автомашиныг зургаан настай эрэгтэй хүүхэд хөдөлгөж, улмаар 10 сартай эмэгтэй дүүгээ дайрч, амийг нь хохироосон болох нь тогтоогдсон байна.