ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орос улстөрчийн эхнэрээс суралц

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-16

Цахим ертөнцид “Оросын улстөрчийн эхнэрийн бүжиг” гэсэн утгатай тайлбартай, жийп машины хажууд бүжиглэх хүүхний бичлэг тарж, нэлээд газар авлаа. Манайд ч бичлэг газар авахдаа сайн хойно.  Ноцтой бол бүр гараагүй байхдаа ч газар авах бэлтгэл нь хангадчихсан байдаг. Тэр эмэгтэй үнэхээр Оросын нэртэй улстөрчийн эхнэр мөн л бол манай саарал ордноор саатдаг хүмүүсийн гэр гийгүүлэгчид нь түүнээс жаахан суралцаачээ.  Ардчилсан нийгэмд амьдарч байж жаахан чөлөөтэй амьсгалахад болохгүй юу байна. 

Гишүүний эхнэр гэхээрээ л оффшор бүсэд аваачаад нуучихсан ам.доллар шиг нууц байх ёстой юм уу. Харин ч ил гарч ирээд, реклам сурталчилгаа, уран сайхны кинонд тоглож, лекц уншиж, ном бичиж нээлт хийгээд, хааяа бааранд бүжиглэвэл гоё биз дээ.  Манайхан сайндаа л ганц хоёр хоног нүүр ном, твиттерээр “Гишүүний эхнэр бааранд  бүжиглэлээ” гэж шуугина. Зарим нь муулах үг хайна, нөгөө хэсэг нь чөлөөтэй амьсгалж байна гэж магтаад өнгөрнө.  Бүр нөхрийнхөө пи арыг аятайхан хийх ч боломж гэж харж болно.  “Манай тэр гишүүн харин ч хүнээрээ байгаа эхнэртэй юм байна. Хүнд чинь бас бааранд орж бүжиглэх хүсэл төрж таараа” гээд л магтана.

Ийм сайхан боломжийг Орос бүсгүй олоод мэдчихсэн байна. Гэтэл манай гишүүдийн эхнэр хүнийхээ бүх хүслээсээ татгалзаад, нөхрөө тэжээх гээд л бизнес хийж, зовчихсон “амьтад” ихэнх нь байх юм.  Гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хараарай. Ихэнх гишүүний орлого ердөө л цалин нь. Харин эхнэр нь жилдээ хэдэн зуун саяын орлоготой, компанийн захирал.  Бодвол тендер энэ тэрд оролцоод, олон хүн удирдаад, улстөрч нөхрөө “тэжээх” гээд их л зовдог байх даа. Хааяа ч болов бааранд биш юм аа гэхэд жийпнийхээ хажууд бүжиглээсэй дээ.