Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэдтэй эмэгтэйг үл таних залуу хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ.
Уг хэргийг 1986 онд төрсөн Д гэгч үйлдсэн байна. Тэрбээр хохирогчийн гэрт айл асуухаар орж, улмаар эмэгтэйг хүчирхийлээд зугтсан аж. Дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт этгээдийг саатуулахаар очиход, тээврийн хэрэгсэл явах боломжгүй газраар зугтан Яргайтын амны ой руу орж, тэндээ бүгэхийг завдсан юм.
Иймд цагдаагийнхан хүч нэмэгдүүлж, уулыг бүслэн цаг гаруйн дараа гэмт хэрэгтнийг баривчилсан байна. Хэрэгтэн одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.