ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Индра: Иргэд нийтийн эзэмшлийн тайлбайн авто зогсоолыг амралтын өдрүүдэд үнэгүй ашиглана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-20

Амралтын өдрүүдээр нийтийн эзэмшлийн талбай дахь зогсоолуудыг үнэ төлбөргүй болгох тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа. 

-Авто зогсоолуудыг амралтын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг болгоно гэсэн. Энэ журам хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ. Иргэдэд төлбөргүй үйлчилж байгаа хэчнээн зогсоол байна вэ?
-Амралтын өдрүүдээр нийтийн эзэмшлийн талбайд иргэдийн автомашиныг үнэ төлбөргүй байршуулна гэсэн НИТХ-ын тогтоол өнгөрсөн тавдугаар сард гарсан юм. Энэ оны есдүгээр сарын 05-аас уг тогтоол хэрэгжээд явж байна. Үүний дагуу бид гэрээтэй ажиллаж байгаа байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Манай байгууллагатай гэрээ байгуулж, албан ёсны зөвшөөрөлтэй­гөөр төлбөртэй зогсоол ажиллуулах 39 байр­шил байгаа. Эдгээр байршлаас бусад нийтийн эзэмшлийн тал­бай иргэдэд амралтын өдрүүдээр үнэ, төлбөргүй үйлчлэх ёстой. 

-Зөвхөн амралтын өдрүү­дэд үнэ төлбөр­гүй үйлчлэх юм уу. Бусад өдөр нь төлбөртэй гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Зөвхөн амралтын өдрүүдэд үнэ, төлбөргүй үйлчилнэ.

-Төлбөргүй үйлчлэх талбайн жагсаалтад орсон хэдий ч иргэдэд төлбөртэй үйлчлээд байна гэх гомдол их байдаг. Үүний хэрэгжилтийг хэрхэн хянадаг юм бэ?
-Төлбөртэй зогсоолуудын хяналтыг Авто зам­ын хөгжлийн газар, НМХГ, НМХЕГ-тай хамт­ран тогт­мол шалгалтуудыг хийж байна. Шалгалтын явцад 2016 оноос хойш зөрчил гаргасан 170 гаруй аж ахуйн нэгжид холбогдох арга хэмжээг авсан. Авто замын хөгжлийн газарт улсын байцаагчийн эрх байдаггүй учраас зөвшөөрөлгүйгээр төлбөр­тэй зогсоол ажиллуулсан тохиолдолд тухайн газарт албан шаардлага хүргүүлж, НМХЕГ-т албан бичиг хүргүүлэн хариуцлага тооцуулдаг.  

-ААН-үүдийн гаднах зогсоолууд энэ журамд хамааралгүй гэсэн үг үү?
-НИТХ-ын уг тогтоол нь Нийтийн эзэмшлийн зам талбайд гэж заасан учраас өөрийн эзэмшлийн талбайг хамруулах боломжгүй. Зөвхөн нийтийн эзэмшлийн зам, талбайд хамааралтай тогтоол юм. Түүнээс биш албан байгууллагуудын өөрийн эзэмшлийн талбай үүнд хамааралгүй гэсэн үг. Өөрийн эзэмшлийн зам талбайг уг журамд хамруулах талаар НИТХ-аас шинэчилсэн байдлаар зохицуулалт оруулах тухай ярьж байгаа.

-Албан ёсны зөвшөөрөл­тэй хэчнээн төлбөртэй зогсоол байгаа вэ. Аль байршлууд энэ жагсаалтад орсон бэ?
-Одоогоор НАЗХГ-тай 39 байршилд гэрээ байгуулаад ажиллаж байна. Эдгээр байршилд  албан ёсны зөвшөөрөлтэйгөөр төлбөр­тэй зогсоол ажиллуулах эрхтэй. Бусад нийтийн эзэмшлийн талбай амралт­ын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. 

 

Амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэх авто зогсоолууд

1. Баянгол дүүргийн IV хороо, “Ханбүргэдэй” ХХК-ны зүүн талд байрлах нийтийн эдэлбэрийн талбай
2. Чингэлтэй дүүргийн IV хороо, гурван яамны орчимд нийтийн эзэмшлийн зам талбай,
3. Сонгино-Хайрхан  дүүргийн 16-р хороо,  Хархорин захын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбай,
4. Сүхбаатар дүүргийн I хороо, Гурван гал худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд, 
5. Чингэлтэй дүүргийн V хороо, Тусгаар тогтнолын талбай орчимд  нийтийн эзэмшлийн зам талбай
6. Баянгол дүүргийн V хороо, гуравдугаар эмнэлгийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбай
7. Чингэлтэй дүүргийн I хороо, Жигжиджавын гудамж-3 Бодь Цамхгийн талбайн орчимд нийтийн эзэмшлийн зам талбай
8. Сүхбаатар дүүргийн VIII хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Туушин зочид буудлын урд талын нийтийн эзэмшлийн зам талбай
9. Сүхбаатар дүүргийн VIII хороо, Амарын гудамж, “НИК” ХХК-ийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбай 
10. Чингэлтэй дүүргийн II хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбай
11. Чингэлтэй дүүргийн V хороо, Тэнгис кино театрын урд талын нийтийн эзэмшлийн зам талбай
12. Чингэлтэй дүүргийн III хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбай 
13. Чингэлтэй дүүргийн III хороо, “Урт цагаан” үйлчилгээний төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд 
14. Хан-Уул дүүргийн XI  хороо, “Noble” хотхоны баруун талын нийтийн эзэмшлийн зам талбай 
15. Сүхбаатар дүүргийн V хороо, Үндсэн хуулийн гудамж -25 ”Дэм” худалдааны төвийн хашаан доторх нийтийн эзэмшлийн зам талбай 
16. Сонгино-Хайрхан дүүргийн XVII хороо, Москвагийн гудамж 43Б байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбай 
17. Сүхбаатар дүүргийн VIII хороо, Амарын гудамж “Модерн Номадс” рестораны урд талын нийтийн эзэмшлийн зам талбай 
18. Чингэлтэй дүүргийн IV хороо, ЧД-н ЗДТГ-ын байрны урд талын нийтийн эзэмшлийн зам талбай
19. Баянгол дүүргийн XIII хороо, Ард аюушийн өргөн чөлөө “SOLO MALL” худалдааны төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбай 
20. Чингэлтэй дүүргийн IV хороо,  Барилгачдын талбай орчимд нийтийн эзэмшлийн зам талбай 
21. Сүхбаатар дүүргийн I хороо, Энхтайвны өргөн чөлөө 1-1 хаягт байрлах өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай 
22. Сонгино-Хайрхан дүүргийн XVIII хороо,   Автотээврийн “Тав”-ний байрны зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбай 
23. Баянгол дүүргийн II хороо, МҮЭ-ийн соёлын төв ордны хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбай 
24. Чингэлтэй дүүргийн V хороо, Ж.Самбуугийн гудамж 19/2 тоот байрлалтай  “Галхувь” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам талбай 
25. Сонгино-Хайрхан дүүргийн 29-р хороо, Москвагийн гудамж 125 тоот “Хөрс” төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 
26. Чингэлтэй дүүргийн V хороо, Тусгаар Тогтнолын талбай 3/1 “Викторицентр” ХХК урд талын нийтийн эзэмшлийн зам талбай 
27. Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Цагдаагийн гудамж 100 айл, БСБ суперстор баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд
28. Сүхбаатар дүүргийн VI хороо, Сүхбаатарын гудамж, “Метромолл” Их дэлгүүрийн баруун болон урд талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд
29. Сүхбаатар дүүрэг, Бага тойруу VI хороо, BD`s, Салм паб, Модерн Номадс-1 ресторануудын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбай 
30. Чингэлтэй дүүргийн IV хороо,Самбуугын гудамж 1/3 нутаг дэвсгэр байрлах “Эс Девеломент” ХХК-ийн өөрийн эзэмшлийн зам талбайд 
31. Баянзүрх дүүргийн 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө БЗД-ийн ЗДТГ-ын хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 
32. Чингэлтэй дүүргийн III хороо, баруун дөрвөн зам “Элба төв” өөрийн байрны хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 
33. Сүхбаатар дүүргийн I хороо, Замын цагдаагийн газрын урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 
34. Сонгино-Хайрхан дүүргийн 19-р хороо, СХД-ийн ЗДТГ-ын зүүн талын нийтийн эзэмшлийн зам талбайд 
35. Сүхбаатар дүүргийн VIII хороо, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, БльюМон төвийн зүүн талын “Улаанбаатар хотын банк” ХХК-ний эзэмшлийн зам талбайд
36. Баянгол дүүргийн II хороо, хоёрдугаар хороолол Гранд Плаза цогцолборын хойд болон зүүн талын өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайд
37. Баянгол дүүргийн II хороо, Үндсэн Хуулийн гудамж-24 “Рокмон Бюлдинг” оффис төвийн хойд талын өөрийн эзэмшлийн зам талбайд 
38. Сонгино-Хайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр хороолол, Саппоро үйлчилгээний төвийн зүүн болон урд талын нийтийн эзэмшлийн зам талбайд 
39. Сонгино-Хайрхан дүүргийн 29-р хороо Москва хороолол 18070, Москва гудамж 157 тоот “Гар утас худалдаа” төвийн баруун талын нийтийн эзэмшлийн зам талбайд