Тэгвэл нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхонтой өчигдөр уулзсан. Шатахууны үнийн зөрүүнээс үүдэж алдагдал учирсан нь үнэн. Хэдэн төгрөг гэдгийг хоёр талаас суугаад тооцоолж байна. Урьдчилсан байдлаар хувийн хэвшлийн 17 компанид 4.9, нийтийн тээврийн системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тооцоо хийгдэж дуусахаар эцсийн байдлаар танилцуулна” гэв.