ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-23

Жижиг,  дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудлыг шалгах УИХ-ын түр хороо байгуулсан билээ. Өнөөдөр Түр хорооны гишүүд "ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон юм.

Тэд энэ үеэр хүн бүр асуудлаа яривал нэг өдөр хүрэлцэхгүй. Тиймээс ЖДҮХС-гийн хөрөнгийг хэрхэн зөв хуваарилах вэ гэдгийг ярилцах нь зүйтэй. Түүнчлэн зээл олгох комиссын гишүүдийн иргэдийн төлөөллийг оруулах саналтайгаа илэрхийлж байлаа.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар бол ЖДҮ эрхлэгч 50 сая төгрөгийн зээл авах юм бол томоохон үйлдвэр эрхлэгч гэсэн ангилалд хамаарах аж. Тиймээс ЖДҮХС-гийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох нь зөв гэдгийг үйлдвэр эрхлэгчид хэлж байсан юм.