ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэр нээлтээ хийлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-23

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцлоо. Тэрбээр  “Монгол хүний сайн сайхан, амь насанд агаарын бохирдол аюул занал учруулсаар байна.

Засгийн газар зориг гаргаж, нэг шийдвэр гаргасан. Тэр нь түүхий нүүрсийг 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэлд оруулахгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан. 220 мянга орчим айл өрхийн хэрэглээний шахмал түлшний асуудлыг шийдэх хэрэгтэй болсон юм. Шахмал түлшний үнэ түүхий нүүрснээс хямд байх шаардлагатай. Үнэ хямд шахмал нүүрс зах зээлд борлуулагдах бүрэн боломжтой. Энэ зорилгоор өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг нээж байна.

 

Жилд  1.2 сая тонн түүхий нүүрсийг нийслэлчүүд хэрэглэдэг. Харин шахмал түлшээр сольсноор 600 мянган тонн болж буурах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолсон байгаа. Ирэх жилийн өдийд үйлдвэрийн шахмал түлш зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ гэж онцоллоо. “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нь жилдээ 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой аж. Үйлдвэрийн зүгээс “Сайн түлш” нэртэйгээр шахмал түлшээ зах зээлд гаргахаар төлөвлөсөн аж.