ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадад "Гэсэр" туулийн дижитал сан байгуулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-25

БНХАУ-ын Хөхнуур мужийн Сэлэн буюу Шинин хотод Хятадын “Гэсэр” соёлын өв уламжлагчдын анхны дижитал сан өчигдөр байгуулагджээ. Гэсэрийн тууль нэг сая гаруй мөр, 20 гаруй сая үгтэй, дэлхийн 5 том туулийн нийлбэртэй тэнцэх хэмжээтэй бөгөөд агуулга нь нэмэгдсээр байгаа хэмээн уг санг байгуулагчид онцолжээ. 2006 онд БНХАУ Гэсэрийн туулийг Үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад албан ёсоор оруулж, 2009 онд “Гэсэрийн туулийн уламжлал”-ыг ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн байна.

“Гэсэр” соёлын өвийг уламжлагчдын дижитал санг байгуулснаар “Гэсэр” соёлын мэдээ мэдээллийг сэргээх ажлыг ихээхэн ахиулна. Энэ нь Гэсэрийн туулийг улам сайн хамгаалан хөгжүүлж, “Гэсэр” соёлын өв уламжлагчдыг хамгаалж, тэдний нийгмийн байр суурь, нэр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн дижитал санг байгуулагчид үзэж байгаа гэнэ.