ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Бат-Эрдэнэ: “Хаан” банкны платинум карттай бол нислэг хойшилсны нөхөн төлбөр авна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-29

“Хаан” банкны харилцагч олон улсад агаарын тээврээр зорчихдоо нислэг хойшил сонтохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой байна. Энэ талаар “Хаан” банкны Даатгалын зуучлалын менежер Б.Бат Эрдэнээс тодрууллаа.

-Агаарын тээврээр зорчижбайгаа иргэд нислэгхойшилсон тохиолдолд хаанбанкнаас нөхөн төлбөр авах боломжтой гэсэн мэдээлэлбайна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Агаарын тээврээр үйлчлүүлж байгаа бүх хүн гэж ойлгож болохгүй. Зөвхөн “Хаан” банкны Платинум кредит карттай харилцагч нислэг хойшилсон тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой. Энэ нь Хаан банк болон “Мандал” даатгал ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа ажил юм. Платинум кредит карттай харилцагч нь тухайн карт хүчинтэй байх таван жилийн хугацаанд “Мандал” даатгалын гадаад зорчигчийн аялалын даатгалд хамрагдана. Монгол Улсаас гадаад орон руу аялал жуулчлал, бизнес уулзалт, хурал зөвлөгөөн, семинар зэрэг аливаа шалтгаанаар зорчин явж буй Хаан банкны “платинум” кредит карт эзэмшигчийн амь нас, эрүүл мэнд, хуваарьт нислэг хойшлогдсоноос болж үүдэх хохирол, даатгуулагчийн ачаа тээш, хувийн эд зүйлс, бичиг баримт зэрэгт уг даатгал үйлчилнэ.

-Нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаа иргэд хаана, хэнд хандах вэ. Ямар материалууд бүрдүүлэх шаардлагатай юм бол?
-Харилцагч гадаадад зорчих үедээ энэ төрлийн эрсдэлд орсон тохиолдолд даруй “Мандал”даатгалын мэргэжилтэнтэй холбогдон, мэдээллийг бүртгүүлж, зөвлөгөө авах ёстой. Мандал даатгалын мэргэжилтэнтэй +976-75752000 дугаарын утас болон Fax: 976-70117017, Email: [email protected] хаягуудаархолбогдох боломжтой. Бүрдүүлэх материалын хувьд гэрээт баталгааны эх хувь, агаарын тээвэрлэгч компанийн нислэг хамгийн багадаа зургаан цаг хойшилсон тухай нотлох баримт, хэрэгцээт зүйлс худалдан авсан баримтууд зэрэг материалуудыг эх хувиар нь бүрдүүлэх шаардлагатай. “Мандал” даатгалтай холбогдоход бүрдүүлэх бусад матеиалуудын талаар мэдээлэл өгнө. Даатгалын мэргэжилтнээс өгсөн чиглэлийн дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж, эх орондоо буцаж ирсний дараа “Мандал” даатгал карт эзэмшигчид нөхөн төлбөрийг олгоно. Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг харилцагчийн платинум кредит картын гарын авлага болон “Мандал” даатгалын лавлах утаснаас авах боломжтой.

-Нислэг хойшилсон хугацаанаас хамаараад нөхөн төлбөр өөр өөр байх уу?
-Даатгуулагчийн хуваарьт нислэг зургаан цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд даатгагч нислэг хойшилсны улмаас гарах нэмэгдэл зардал буюу зочид буудал, хоол, унаа зэрэг зардалд нөхөн төлбөр олгоно. Тухайлбал, зургаан цагаас илүү хугацаагаар нислэг хойшилсон  тохиолдолд 45 ам.доллар хүртэл, 12-24 цагаас илүү хугацаагаар хойшилсон бол нэмэлт 45 ам.долларын нөхөн төлбөр авах эрхтэй. Даатгуулагч нислэг хойшилсон тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн 180 ам.доллар хүртэл нөхөн төлбөр авах боломжтой юм. Гэхдээ агаарын тээврийн компани болон тус компанийн ажилчид ажил хаясны улмаас нислэг хойшилсон тохиолдолд даатгагч хариуцлага хүлээхгүй. Мөн байнгын бус болон захиалгат нислэг хойшилсноос үүсэх хариуцлагыгдаатгагч хүлээхгүй.

-Даатгал хэдэн жил хүчинтэй вэ?
-Даатгалын гэрээний хугацаа таван жил байх боловч даатгал үйлчлэх хүчинтэй хугацаа нь банк харилцагчийн жил бүрийн даатгалын хураамжийг төлснөөр автоматаар сунгадаг. Нэг удаагийн аяллын даатгалын хамгаалалттай байх хугацаа аяллын эхний дараалсан 92 өдөр байна.

-Нислэг хойшлохоос гадна нислэгтэй холбоотой асуудал гарсан тохиолдолд “Мандал” даатгалаас нөхөн төлбөр авах уу?
-Гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын нөхцөлд заасан бүх тохиолдлууд даатгуулагч даатгалаас нөхөн төлбөр авна. Үүнд гэнэтийн ослын улмаас учрах эмнэлэг эмчилгээний зардал, гэнэтийн ослын улмаас нутаг оронд нь зөөн тээвэрлэх зардал, амбулаторийн яаралтай эмчилгээ, шарил зөөн тээвэрлэх зардал, гэр бүлийн гишүүний буцах зардал, гэр бүлийн гишүүний аяллын зардал, гэр бүлд уй гашуу тохиолдвол, бичиг баримтууд алдагдах, ачаа тээш алдагдах, ачаа тээш
хоцрох зэрэг тохиолдлуудад даатгуулагч нөхөн төлбөр авах эрхтэй.