ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жирэмсэн эхчүүдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-09

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сарын 07-нд албан даалгавар гаргажээ. Тодруулбал, уг албан даалгаварт эмч, эмнэлгийн ажилтны ёсзүй, харилцаа хандлагыг сайжруулах талаар анхаарч ажиллахыг сануулсан байна.

Мөн жирэмсэн эмэгтэй төрөх хаалгаа олохгүй явснаас үүдэж таксинд хүүхдээ гаргасан асуудалтай холбогдуулан жирэмсэн ээжүүдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эмнэлгүүд хаягжилт, зураглал, утасны дугаар зэргийг тодорхой байрлуулах үүрэг өгсөн аж. Үүнээс гадна эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн мэдлэг, төрөх бэлтгэл хангах, энэ талын мэдээлэл сурталчилгааг хийх үүрэг өгчээ.

Эдгээр албан даалгаврын хэрэгжилтийг 2019 оны эхний улиралд багтаан шалгах бөгөөд энэ сарын 28-наас эмнэлгийн байгууллагууд албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа яамны удирдлагуудад танилцуулах юм байна.