Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлж, улмаар хүүхэд өсвөр үеийнхэнд тохиолдолд сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Аргальхүү” нэртэй шинэ төслийг санаачлан эхлүүлэхээр болжээ.
Улмаар тус төслийн нээлтэд зориулж, “Арьгалхүү” өдөрлөгийг энэ сарын 31-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бусдыг ойлгоё-Хүлээн зөвшөөрье” уриан дор зохион байгуулахаар болсон байна.
Өдөрлөг эрүүл мэндийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийхийг хүссэн, зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй байх бөгөөд хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90085500, 99065653 утаснаас лавлах боломжтой юм байна.